ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ХАРХОРИН СУМ ДАХЬ

СУМ ДУНДЫН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРЫН ТАНИЛЦУУЛГА 

  

            Тус шүүх нь 1975 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар Ардын хэсгийн 3 дугаар шүүх нэртэйгээр анх байгуулагдаж, Өвөрхангай аймгийн Хархорин, Хужирт, Бат-Өлзий сумдыг харъяалан Өвөрхангай аймгийн Хархорин суманд төвлөрөн ажиллаж байсан бөгөөд хэсгийн шүүхийн дарга-шүүгч, нарийн бичгийн дарга-тогтоол гүйцэтгэгч, бичээч гэсэн 3 хүний орон тоотой байгуулагдаж байсан байна.

http://kharkhorincourt.gov.mn/taniltsuulga/1.jpg

Тус сум дундын шүүх байгууллагдахад Ерөнхий шүүгчээр Г.Лхагвамаа, шүүгчээр Т.Даваасүрэн, Т.Болдбаатар, С.Нэргүй, нарийн бичгийн даргаар О.Баасанхүү, тамгын хэлтсийн төлөөлөгч, нягтлан бодогчоор Лхасран, О.Дуламсүрэн, О.Оюун-Эрдэнэ, тогтоол гүйцэтгэгч, шийдвэр гүйцэтгэгчээр С.Баяртогоо, Д.Давааренчин, Б.Ганхуяг, Ц.Бямбасүрэн, П.Болормаа, Өвөрхангай аймгийн шүүх, Өвөрхангай аймаг дахь сум дундын 2-р шүүхийн нягтлан бодогчоор хавсран Л.Зулаа, Ц.Бурмаа, Д.Мандах, зарлагаар Д.Цэдэн, бичээчээр Д.Долгорсүрэн, жолоочоор Х.Түмэннамсрай нар ажиллаж байсан.

Өвөрхангай аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн тамгын албаны даргаар Ж.Цэцгээ, Д.Цэдэн, О.Хишигсүрэн, туслах шүүгчээр П.Соёл-Эрдэнэ, шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Цэдэн, С.Мядагмаа, Б.Солонго, Д.Чимгээ, Б.Долгорсүрэн, Г,Дэлгэрсайхан, Т.Ганжолоо, мэдээлэл лавлагааны мэргэжилтэнээр Т.Цэрэндэмбэрэл, нягтлан бодогчоор Ц.Нансалмаа, бичиг хүргэгчээр Г.Норлохсүрэн, үйлчлэгчээр Х.Нарантуяа, жолоочоор Х.Түмэннамсрай, Л.Пүрэв-Очир, И.Өрнөхбаяр, Г.Олонбаяр, Найдансүрэн, Д.Жаргалсайхан, жижүүр-галчаар Г.Амарсанаа, Д.Батпүрэв, Б.Ганхуяг, Ц.Оюунбаатар, П.Жамъянсүрэн, Д.Батсайхан нар тус тус ажиллаж байсан.

http://kharkhorincourt.gov.mn/taniltsuulga/4.jpg

2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсанаар Сум дундын 18 дугаар шүүх нь Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүх, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн тамгын газар болж өөрчлөгдсөн.

Одоо тамгын газрын дарга Д.Долгормаа, ерөнхий шүүгчийн туслах Т.Лхагвасүрэн, шүүгчийн туслах Ж.Мөнхтуяа, Д.Бат-Отгон, Б.Хулангоо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Батцог, Н.Ням, мэдээлэл технологийн мэргэжилтэн Н.Мөнхнасан, эвлэрүүлэн зуучлагч Д.Цэдэн, эвлэрүүлэн зуучлагчийн туслах Д.Түвшинтөгс, ахлах нягтлан бодогч Б.Батмөнх, архив-бичиг хэргийн эрхлэгч Б.Бат-Ирээдүй, бичиг хүргэгч А.Баасансүрэн, жолооч Д.Жаргалсайхан, сантехникч Б.Ганхуяг, цахилгаанчин Г.Үүрдмандах, үйлчлэгч М.Маягзугаа гэсэн хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.


Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүх нь нийт 21 албан хаагчдын бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Үүнд:

Шүүгч-4, Тамгын газрын дарга-1, шүүгчийн туслах-4, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга-2, Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн-1, Мэдээлэл технологийн мэргэжилтэн-1, Эвлэрүүлэн зуучлагч-1, Нягтлан бодогч-1, Архив-бичиг хэргийн эрхлэгч-1, Нярав-1, бичиг хүргэгч -1, Жолооч-1, Үйлчлэгч -1, Галч-2

http://kharkhorincourt.gov.mn/taniltsuulga/6.jpg

Шүүхийн хамт олон

 http://kharkhorincourt.gov.mn/taniltsuulga/7.jpg 

Шүүхийн тамгын газрын хамт олон

 

          Одоогоор тус шүүх нь Өвөрхангай аймгийн Хархорин, Хужирт, Бат-Өлзий, Бүрд, Есөнзүйл, Өлзийт, Баян-Өндөр гэсэн сумуудыг хариуцан ажиллаж байна.



Бидэнтэй нэгдээрэй
Подкаст