Эвлэрүүлэн зуучлалын давуу тал

Түргэн шуурхай
Аливаа хэрэг маргааныг шийдвэрлэхэд хуульд заасан олон хугацаануудыг заавал баримтлах шаардлагатай болдог. Харин эвлэрүүлэн зуучлалд хуульд заасан хугацаа шат дамжлага байхгүй.
 
Эдийн засгийн хэмнэлттэй
- Зуучлалд \одоогоор\ шүүхэд төлөх ёстой тэмдэгтийн хураамж 30,000 төгрөг төлнө.
- Хаалттай явагддаг
- Шүүх хуулиар тогтоосноос бусад тохиолдолд ил тод, нээлттэй үйл ажиллагаа явуулах ёстой бол эвлрүүлэн зуучлал нь хаалттай явагдах боломжтой ба нууц хадгалагдана.

Мэргэшсэн зуучлагч
Шүүхэд өөрөө шүүгчийг сонгох боломжгүй бол эвлэрүүлэн зуучлалд өөрийн маргааны чиглэлийн асуудалд мэргэшсэн хүнийг зуучлагчаар томилуулах боломжтой.

Уян хатан зохицуулалттай
Эвлэрүүлэн зуучлалд хандахад заавал хуульд заасан нэхэмжлэлийн бүдүүлбэрийг хангах шаардлагагүй. Тухайн төвөөс боловсруулсан өргөдлийн маягтыг бөглөх харилцан ярилцах Факс мэйл ашиглах зэргээр янз бүрийн байдлаар хандаж болно. 
 
Эв найрамдалтай шийдэл
Эвлэрүүлэн зуучлалд талууд харилцан ойлголцож, харилцан буулт хийж аль алины санаанд хүрсэн шийдвэрт хүрдэг тул маргаан дуусахад талуудын хооронд зөрчил байхгүй болно.
 
Талуулын идэвхтэй оролцоо 
Эвлэрүүлэн зуучлалд өөрийн байр сууринаас гадна эсрэг талын байр суурийн утга агуулга, шалтгаан зэргийг нь тунгааж, шийдэлд хүрэх алхмуудыг идэвхтэй эрэлхийлж, шаардлагатай үед нь эсрэг талтайгаа хамтрахгүй бол асуудлаа шийдэж чадахгүй тул төгсгөл хүртлээ талууд маргааныг шийдвэрлэх гол үүрэгтэй байдаг.
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст
Монгол улсын Шүүхүүд