ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ХАРХОРИН СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ШҮҮХИЙН
АРХИВЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАНИЛЦУУЛГА
 
 

     Шүүхийн архив нь Монгол улсын шүүхийн тухай хууль, Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2, Байгууллагын архивын үйл ажиллагааны нийтлэг журмын 2.1, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2021 оны 56 дугаар тогтоолоор батлагдсан "Шүүхийн архивын ажиллах журам”-д заасан чиг үүргийг хэрэгжүүлж, иргэн, хуулийн этгээдэд архивын үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Шүүхийн байгууллагын архив нь дараах чиг үүрэг:

    • Албан хэрэг хөтлөлтийн явцад үүссэн хавтаст баримтыг зохион байгуулалтын нэгж, ажилтнаас бүрэн бүрдэлтэй хүлээн авах;
    • Архивын баримтад нягтлан шалгалт хийх;
    • Архивын баримтыг эмхлэн цэгцлэх, ангилан төрөлжүүлэх;
    • Архивын баримтыг холбогдох журам, стандартын дагуу хадгалах, хамгаалах;
    • Архивын баримтад тоо бүртгэл хөтлөх, тооллого явуулах;
    • Архивын баримтыг цахим хэлбэрт шилжүүлж, цахим мэдээллийн сан бүрдүүлэх;
    • Архивын баримтыг байгууллагын үйл ажиллагаанд болон хүн, хуулийн этгээдийн хүсэлтээр ашиглуулах, архивын баримтын лавлагаа, хуулбар олгох;
    • Төрийн архивт шилжүүлэх баримт бичигт эрдэм шинжилгээ, техник боловсруулалт хийх, данс бүртгэл хөтлөх, устгах;
    • Архивын баримтыг харьяалах төрийн архивт шилжүүлэх;
    • Зохион байгуулалтын нэгж, ажилтанд архивын баримт бүрдүүлэх талаар зөвлөгөө, туслалцаа үзүүлэх.

 

     Тус архив нь kharkhorin_tg@shuukh.mn цахим хаягаар хүсэлт хүлээн авч, мөн биечлэн хандсан иргэд, хуулийн этгээдэд дараах архивын үйлчилгээг үзүүлдэг. Үүнд:

    • Иргэний хэрэгт хариуцагчаар оролцож байсан эсэх лавлагаа олгох /тендерт оролцох болон бусад/
    • Гүйцэтгэх хуудас бичигдсэн эсэх, давж заалдах гомдол гаргасан эсэх талаар лавлагаа гаргах,
    • Шүүн таслах ажиллагаанд шаардлагатай архивын үйлчилгээ үзүүлэх
    • Иргэний хавтаст хэрэгтэй танилцуулах,
    • Хэргийн материалаас шүүхээс гарсан эрх зүйн акт, бусад баримтыг хуулбарлан олгох

Шүүхийн архиваас үйлчилгээ авахад бүрдүүлэх материал:

    • Тендерт оролцох бол тус шүүхийн kharkhorin_tg@shuukh.mn цахим сайтаар хүсэлтээ илгээх болон биечлэн авах.

Хуулийн этгээд:

    • Шүүхийн архивт бичгээр гаргасан хүсэлт /Авах үйлчилгээний талаарх мэдээллийг тодорхой бичих/,
    • Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
    • Үйлчилгээний хураамж төлсөн баримтын эх хувь /Хүлээн авагч нь Шүүхийн ерөнхий зөвлөл ААлба, Төрийн сан 100900005001 тоот дансанд 10000 төгрөгийн үйлчилгээний хураамжийг төлнө./

Иргэн:

    • Шүүхийн архивд бичгээр гаргасан хүсэлт /Авах үйлчилгээний талаарх мэдээллийг тодорхой бичих/,
    • Иргэний үнэмлэхийн хуулбар, түүнтэй адилтгах бичиг баримт
    • Үйлчилгээний хураамж төлсөн баримтын эх хувь /Хүлээн авагч нь Шүүхийн ерөнхий зөвлөл ААлба, Төрийн сангийн 100900005001 тоот дансанд 10000 төгрөг/-ийг тус тус бүрдүүлэн өөрийн биеэр ирж хүсэлтээ өгөх эсвэл kharkhorin_tg@shuukh.mn цахим хаягаар илгээнэ.
    • /Хүлээн авагчийн итгэмжлэл, иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах биеийн байцаалтын хуулбарыг материалд хавсаргана./

Гүйцэтгэх хуудас бичигдсэн эсэх, давж заалдах гомдол гаргасан эсэх талаар лавлагаа авахад:

    • Шүүхийн архивд бичгээр гаргасан хүсэлт,
    • Лавлагаа хүсэгчийн иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах биеийн байцаалт /Хэргийн оролцогч, тухайн хэрэгт өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон этгээд/
    • Архивын үйлчилгээний хураамж төлсөн баримт /тушаасан баримтын эх хувь /Хүлээн авагч нь Шүүхийн ерөнхий зөвлөл ААлба, Төрийн сан 100900005001 тоот дансанд тушаана./

 

     Анхаарах асуудал:

     Шүүхийн архивын лавлагаа авахдаа тендер хүлээн авах эцсийн хугацаанаас ажлын 3-аас доошгүй хоногийн өмнө хүсэлтээ илгээх, ирүүлэхийг анхаарна уу. Тендер хүлээн авах эцсийн хугацааг тулгасан, боломжит хугацаанаас хоцорч хүсэлтээ илгээснээс үүдэн тус архивын тодорхойлолт гараагүй тохиолдолд ШҮҮХИЙН АРХИВ хариуцлага хүлээхгүй.


 


http://www.kharkhorincourt.gov.mn/file2020/medee/khuraamj.jpg


Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн архивын хаяг:

 Өвөрхангай аймаг, Хархорин сум, Ганган-Орхон 2 дугаар баг шүүхийн байр

 

Утас:70327488


 ---оОо---
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст