УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙН ТУХАЙ

/шинэчилсэн найруулга/

хуулиас

 

3 дугаар зүйл. Улсын тэмдэгтийн хураамж

     3.1.Төрийн эрх бүхий байгууллагаас энэ хуульд заасан үйлчилгээ үзүүлсний төлөө иргэн, хуулийн этгээдийн төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж /цаашид "тэмдэгтийн хураамж" гэх/ гэнэ.


 

4 дүгээр зүйл.Тэмдэгтийн хураамж төлөгч

     4.1.Тэмдэгтийн хураамж төлөх үйлчилгээгээр үйлчлүүлж байгаа дараахь этгээд тэмдэгтийн хураамж төлөгч байна:

          4.1.1.Монгол Улсын иргэн;

          4.1.2.гадаадын иргэн, харьяалалгүй хүн;

          4.1.3.төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, түүний салбар, төлөөлөгчийн газар, улс төрийн нам, хөдөлгөөн, сан, шашны байгууллага;

          4.1.4.гадаад улс дахь Монгол Улсын элчин сайдын яам, консулын газраар дамжуулан үйлчилгээ авч байгаа иргэн, хуулийн этгээд

 

Тус шүүхийн улсын тэмдэгтийн хураамж төлөх данс - 100101800941

Бидэнтэй нэгдээрэй
Подкаст