24-05-2024, 01:40   Хэсэг: Шүүхийн шийдвэрийн тойм   Сэтгэгдэл: 0  

ШИЙТГЭХ ТОГТООЛЫН ТОЙМ

                Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ  тээврийн хэрэгсэл жолоодох нь гэмт хэрэг


          Санамж: Энэхүү хураангуй нь шүүхийн шийдвэрийг орлохгүй ба иргэд, олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

            Шийтгэх тогтоолын дугаар: Өвөрхангай аймгийн хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 04-ны өдрийн  31 дугаар шийтгэх тогтоол

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

Шүүхийн шийдвэрийн тойм дугаар №2024/05

         Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос  Б.Л-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар "тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийг өөрчлөн найруулж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдлийг гэмт хэрэгт тооцсон.

   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн тайлбарт: Энэ зүйлд заасан "согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно,

   "Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг ойлгоно,

    "Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан  хүнийг ойлгоно,

     "Тээврийн хэрэгсэл” гэж механикжсан тээврийн хэрэгслийг ойлгоно гэжээ.

      Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд  тайлбарласан тайлбар юм.

         Шүүгдэгч Б.Л нь согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийг үйлдэж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулсан үедээ дахин согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон болох нь хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

            Шүүхээс шүүгдэгч Б.Л-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 07 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

 

                Хураангуйг бэлтгэсэн: Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Э.Дулмаа

Нийтэлсэн admin   Үзсэн: 125   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст