26-03-2024, 04:13   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ТӨЛӨВЛӨГӨӨТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.

Тус шүүхийн Тамгын газраас шүүхийн нээлттэй ил тод байдлыг хангах, иргэдэд шүүхэд мэдүүлэх эрхийг сурталчлах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 2024 онд зохион байгуулах гадагш чиглэсэн сургалтын төлөвлөгөөг баталсан.
Төлөвлөгөөний дагуу ОХБЦГХЗ, Хархорум музей, Ус цаг уурын албаны ажилтнуудад Зөрчлийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, Иргэдийн төлөөлөгчийг сонгох журам, Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль болон бусад мэдээллүүдийг өгч ажиллалаа.
Сургалтад 60 гаруй албан хаагч хамрагдсан бөгөөд төлөвлөгөөт сургалт үргэлжилнэ.

ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
 
Нийтэлсэн admin   Үзсэн: 157   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст