Сум дундын шүүхийн тамгын газар тайлангийн хурлаа хийлээ.
Тайлант онд шүүх,шүүгчийн аюулгүй байдал, шүүн таслах ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг хангах, шүүхийн тамгын газрын хэргийн хөдөлгөөний удирдлагыг хэрэгжүүлсэн байдал, албан хаагчдын сургалт хөгжил, нийгмийн баталгааг хангах, санхүү хөрөнгө оруулалт, гадна дотор орчинг сайжруулах чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцуулан, шүүгч, албан хаагчдын саналыг сонсож, цаашид анхаарах асуудлуудаа хэлэлцлээ.
Тус шүүх 2023 оныг байгууллагын хэмжээнд " Төрийн албан хаагчийн ёс зүй, харилцаа хандлагыг эрхэмлэсэн жил” болгон зарлаж төлөвлөгөөт ажлуудыг зохион байгуулсан бол 2024 оныг "Албан хаагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх, ажлын байранд хөгжих” жил болгон зарлалаа.