3-05-2023, 11:26   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

“ХУУЛЬЧИЙН ПРО БОНО” ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн тамгын газар, ШШГХ - 423 дугаар нээлттэй хаалттай хорих анги, Хархорин сум дахь Сум дундын цагдаагийн хэлтэс, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газар, Хархорин сум дахь өмгөөлөгчид хамтран хууль эрх зүйн үнэ төлбөргүй туслалцаа, зөвлөгөөг өгөх "Хуульчийн про боно” өдөрлөгийг 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр зохион байгууллаа.

Уг арга хэмжээний үеэр 12 иргэн шүүхийн мэдээлэл лавлагаа, 2 иргэн архивын лавлагаа, 1 иргэн өр төлбөртэй эсэх лавлагаа авч, прокурорт 10 иргэн, эвлэрүүлэн зуучлалд 4 иргэн, өмгөөлөгч нарт 5 иргэн хандаж хууль зүйн зөвлөгөө авлаа.

Мөн 150 гаруй иргэнд гарын авлага боршур тарааж, цагдаагийн албан хаагчийн тусгай хэрэгслийг сурагчдад танилцууллаа.

 

Өдөрлөгийн арга хэмжээг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн Хархорин сумын Гэмт Хэргээс Урьдчилан Сэргийлэх Салбар Зөвлөлд талархал илэрхийлье.
 
ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
Нийтэлсэн admin   Үзсэн: 197   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст