Тус шүүхээс нүүдэллэн ажиллах хуваарийн дагуу 2023 оны 04 дүгээр сарын 05, 06-ны өдөр Хужирт, Бат-Өлзий сумдад ажиллалаа.
Иргэдээс ажиллаж байсан байдал тогтоолгох, хамтын амьдралтай байсан болохоо тогтоолгох, малын А дансанд овог, нэр зөрүүтэй бичсэнийг залруулах, гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах зэрэг 20 нэхэмжлэл, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх 6 хүсэлт, эвлэрүүлэн зуучлагчид хандаж гаргасан 3 өргөдлийг хүлээн авч, 16 иргэний хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэлээ.
Мөн төрийн албан хаагчдад шүүхийн гадагш чиглэсэн 6 төрлийн системийг хэрхэн ашиглаж мэдээлэл авах, шүүхийн иргэдийн төлөөлөгчийг сонгох, эвлэрүүлэн зуучлалын талаар мэдээлэл өгч, ЕБС-ийн дунд, ахлах ангийн 600 гаруй сурагчдад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт зохион байгууллаа.ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР