14-03-2023, 09:31   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ВОЛЕЙБОЛЫН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Тус шүүхийн шүүгч, албан хаагчид долоо хоног бүрийн Лхагва гарагт зааланд тоглодог тогтсон өдөртэй бөгөөд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Зэвсэгт хүчний 102 жилийн ойг тохиолдуулан албан хаагчид тэдний гэр бүлийг оролцуулан гар бөмбөгийн тэмцээн зохион байгууллаа.
Тэмцээнд 5 багийн 30 гаруй тамирчид оролцож өрсөлдсөнөөс А.Алтансүх, Б.Бат-Ирээдүй ахлагчтай багууд Тэргүүн, Дэд байрыг эзэлж, "Тэгш тоглогч”-оор Б.Оюунбаатар, П.Дуламсүрэн нар шалгарлаа.
Тус арга хэмжээг Б.Батмөнх ахлагчтай 3 дугаар баг зохион байгууллаа.
ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

Нийтэлсэн admin   Үзсэн: 271   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст