28-06-2021, 04:18   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ АЛБАН ХААГЧИД АЖЛЫН БАЙРАН ДАХЬ ЦАХИМ СУРГАЛТАД ХАМРАГДАЖ БАЙНА.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/53 дугаар тушаалаар 2021 оны 06 дугаар сарын 28, 29-ний өдрүүдэд "Шүүхийн захиргааны ажилтны ажлын байран дахь сургалт"-ыг цахимаар зохион байгуулж байна. Сургалтад тус шүүхийн тамгын газрын захиргааны нийт ажилтнууд бүрэн хамрагдаж байна. 
Эхний өдөр буюу 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа", "Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа", "Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа", "Харилцаа хандлага, ёс зүй" сэдвүүдээр, 2021 оны 06 дугаар сарын 29-ны өдөр "Эрүү, иргэн, захиргааны эрх зүйн бодлого бодох аргачлал" сэдвүүдээр хичээл орох юм.
ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
Нийтэлсэн admin   Үзсэн: 768   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст