22-06-2020, 08:27   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн хооронд шийдвэрлэсэн эрүү, иргэний хэргийн тойм

Эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Д-д 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ш.Ж-д 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар,

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар Э.А-д 10000 нэгж буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж тус тус шийдвэрлэсэн.


Иргэний шүүх хуралдаанаар:

 

1. Б сумын нэхэмжлэлтэй Ё.Ч-д холбогдох "3.354.260 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,

 

2. Б сумын нэхэмжлэлтэй Д.Д-д холбогдох "1.013.132 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,

 

3. Б сумын нэхэмжлэлтэй О.Ү-д холбогдох "1.338.740 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,

 

4. А.Э-н нэхэмжлэлтэй Г.Ж-д холбогдох "2.929.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,

 

5. Б сумын нэхэмжлэлтэй Г.Д-д холбогдох "1.770.126 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,

 

6. Г.Ж-н нэхэмжлэлтэй Г.Ч-д холбогдох "Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох” тухай иргэний хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

 

7. Ч.Бат-Эрдэнийн хүсэлттэй "Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай иргэний хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

 

8. Ц.Баярсайханы хүсэлттэй "Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай иргэний хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

 

9. М.Наранцэцэгийн хүсэлттэй "Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай иргэний хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

 

10. Б.Долзодмаагийн хүсэлттэй "Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай иргэний хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

 

11. О.П-н нэхэмжлэлтэй П.Б-д холбогдох "Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

 

12. Ц.Чанцалсүрэнгийн хүсэлттэй "Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай иргэний хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

 

13. Т.Бямбасүрэнгийн хүсэлттэй "Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай иргэний хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

 

14. Д.Ч-н нэхэмжлэлтэй "Х” ХК-д холбогдох "578.729 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,

 

15. Б сумын нэхэмжлэлтэй Б.Ч-д холбогдох "10.599.137 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,

 

16. Э.Н-н нэхэмжлэлтэй "Х” ХК-д холбогдох "2.505.822 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,

 

17. Н.Ц-н нэхэмжлэлтэй "Х” ХК-д холбогдох "2.505.822 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэсэн.


 

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүх
Нийтэлсэн admin   Үзсэн: 468   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст