Өндөржүүлсэн бэлэн байдлын үед цаг наргүй 24 цагийн турш ажиллаж байгаа Хархорин сумын онцгой комисст Сум дундын шүүхийн хамт олноос 460000 төгрөгийг хандивлалаа.
Сумын засаг дарга Л.Энхбат шинэ төрлийн коронавирусын тархалтаас сэргийлэх ажилд хамтран ажиллаж, дэмжиж хандив өгч байгаад талархаж байгаагаа илэрхийлээд, дээрх хандив урьдчилан сэргийлэх бүхий л ажилд зарцуулагдах болно гэлээ.
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар