Өвөрхангай аймгийн Хархорин сумын албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг биеийн тамир спортын үйл ажиллагаанд оролцуулах, бие бялдрыг чийрэгжүүлэх, амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор Орхоны хөндий байгалийн цогцолбор хамгаалалтын захиргаанаас 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр зохион байгууллаа.
Тус үйл ажиллагаанд Хархорин суманд үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд оролцсон бөгөөд мөсөн шагайн харваа, тэшүүр, уулын оргил булаацалдах, олс таталт гэсэн тэмцээнүүдээр өрсөлдлөө. Тэмцээний төгсгөлд "Үндэсний хувцастай сайхан хос" тодруулсан.
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхйин хамт олон тус арга хэмжээнд идэвхтэй оролцлоо.