24-12-2019, 16:33   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хооронд шийдвэрлэсэн эрүү, иргэний хэргийн тойм

Эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

1.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар Х.Т-д 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар Д.Б-д хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах,

 

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.М-д 10.000 нэгж буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар,

 

4.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Д-д 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар,

 

5.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Э-д 1200 нэгж буюу 1.200.000 төгрөгөөр торгох ялаар,

 

6.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.Э-д 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсэн.

Иргэний шүүх хуралдаанаар:

 

1.Мобиком корпораци ХХК-ий нэхэмжлэлтэй Д.Б-д холбогдох "210.093 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,

 

2. А.Пүрэвсүрэнгийн хүсэлттэй "Цагаатгалын нөхөн олговор гаргуулах” тухай иргэний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

 

3. Д.Ундрахын хүсэлттэй "Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай иргэний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

 

4. П.Б-ын нэхэмжлэлтэй "ЕБС”-д холбогдох "10.409.779 төгрөг гаргуулах” тухай иргэний нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж,

 

5. А.Батболдын хүсэлттэй "Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай иргэний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

 

6. Ш.Оюундоржийн хүсэлттэй "Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох” тухай иргэний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

 

7. Л.Б-н нэхэмжлэлтэй Д.М-д холбогдох "220.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,

 

8. Хархорин сум хөгжүүлэх сангийн нэхэмжлэлтэй Х.Ц-д холбогдох "4.152.162 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож,

 

9. Хархорин сумын Цагдаагийн хэлтсийн хүсэлттэй "Албадан эмчилгээнд хамруулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж тус тус шийдвэрлэсэн.

 

 

 

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүх

Нийтэлсэн admin   Үзсэн: 547   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст