Эрүүгийн шүүх хуралдаанаар:
1.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.Б-д 260 цагийн, Д.М-д 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн.
Иргэний шүүх хуралдаанаар:
1.Н.Долгорын хүсэлттэй "Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай иргэний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,
2. Д.Чадраабалын хүсэлттэй "Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай иргэний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,
3. Т.Д-ын нэхэмжлэлтэй Ц.Л-д холбогдох "6.415.750 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож,
4. Ж.Ц-ын нэхэмжлэлтэй Н.Б-д холбогдох "Хүүхдийн тэтгэлэг гаргуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,
5.Б.Д-ын нэхэмжлэлтэй Л.Ж-д холбогдох "720.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгожтус тус шийдвэрлэсэн.
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүх