22-11-2018, 04:01   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

"Төрийн албаны тухай хууль” /шинэчилсэн найруулга/, "Төрийн албаны ёс зүй” зэрэг сэдвүүдээр сургалт зохион байгууллаа

http://kharkhorincourt.gov.mn/file2018/medee/sur20181122.jpg
 

Тус шүүхийн тамгын газрын урилгаар Өвөрхангай аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сугар 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг сурталчлах, таниулах, төрийн жинхэнэ албан хаагчийн шалгалтанд бэлтгэх зорилгоор мөн төрийн албаны ёс зүй сэдэвт сургалт зохион байгууллаа.

Уг сургалтанд тус шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны албан хаагчид хамрагдсан ба сургалтыг Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга, Төрийн албаны ёс зүй, сэдвийн хүрээнд явуулж, хуулийн онцлог өөрчлөлтүүдийн талаар харилцан ярилцаж сургалтын дараа төрийн жинхэнэ албан хаагчид тест ажиллаж сургалтаар авсан мэдээлэлээ бататгав.


Нийтэлсэн admin   Үзсэн: 1350   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст