Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь хуулийн байгууллагуудын нээлттэй хаалганы өдөрлөг 2018 оны 09 сарын 26-ны өдөр Хархорин сумын Соёлын төвд зохион байгуулагдлаа.
Нээлттэй хаалганы өдөрлөгөөр "Архигүй Өвөрхангай” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд зохион байгуулсан "Архигүй амьдралын хэвшил, нийгмийн эрүүл орчин” аяны нээлтийн үйл ажиллагаа боллоо. Энэ аяны хүрээнд архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх ажилд албан байгууллага, аж ахуйн нэгжийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, архидан согтуурснаас үүдэлтэй нийгэмд учрах сөрөг үр дагаврыг багасгах зорилгоор байгууллага аж ахуйн нэгжид туг, дэвтэр аялуулах хуваарийн дагуу сумын нэгдсэн эмнэлэгт гардуулан өглөө. Өдөрлөгт шүүх, шүүхийн тамгын газрын албан хаагчид идэвхтэй оролцож иргэдийн сонирхсон асуултад хариулан газар дээр нь хүссэн мэдээллийг өгч, нэхэмжлэлийн загварын маягт, гарын авлагаар хангаж ажиллаа.