Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгчдын салбар хорооны 2018 оны 01 дүгээр улирлын ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу шүүхийн захиргааны албан хаагчдад тус шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан 2018 оны 03дугаар сарын 19-ний өдөр"Иргэний хэрэг үүсгэсний дараахь ажиллагаа”, "Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг” сэдвээр тус тус сургалт хийлээ.
Тус сургалтын дараа шүүхийн захиргааны албан хаагчдаас "Эрүүгийн хууль”, "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль”, "Иргэний хууль”, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль”, "Зөрчлийн тухай хууль”, "Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль”-ийн хүрээнд 60 асуулга бүхий тестийн шалгалт авч сургалтын үр дүнг нэмэгдүүллээ.