21-11-2017, 10:08   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл:  

Шүүхэд баярлалаа

 http://kharkhorincourt.gov.mn/file2017/87-4.jpg

     Д.Чимэддулам миний бие Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхэд хүсэлт гаргагч Д.Лхамжавын хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай иргэний хэрэгт хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон. Ингээд 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 11 цаг 00 минутанд шүүх хуралдаан болж хүсэлт гаргагч Д.Лхамжавыг талийгаач З.Отгонгэрэлтэй хамтын амьдралтай байсныг тогтоож шйидвэрлэсэн.

 

     Талийгаач З.Отгонгэрэл нь миний хамгийн бага дүү байсан юм. Талийгаач маань 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр авто ослын улмаас нас барж бидэнд нөхөж баршгүй хохирол учирч, бэр дүү Д.Лхамжав жирэмсэн үлдэж, 2017 оны 09 дүгээр сард төрж хүүтэй болсон. Ингээд хүүг эцэг талийгаач З.Отгонгэрэлээр овоглуулах шаардлагатай болж энэ асуудлаар хаана хандахаа мэдэхгүй байж байхад найз маань шүүхэд очиж мэдээлэл авахыг зөвлөсөн юм. Ингээд би шүүх дээр ирж уулзахад мэдээлэл лавлагааны ажилтан надад зөвлөж ямар баримт бичиг бүрдүүлэх зэрэг бүх талын зөвлөгөө тусламжийг үзүүлж, шүүгчийн туслах Т.Лхагвасүрэн ард иргэд бидэнтэй зөв боловсон харьцаж, иргэдэд хүрч үйлчилж байсан.

 

     Анх удаагаа шүүхэд хандаж байгаа миний хувьд олон дахин нааш цааш явах байсан цаг хугацаагаа хэмнэж, өөрт тулгарсан асуудлаа түргэн шуурхай шийдвэрлүүлж чадсандаа маш их баяртай байна. Шүүх нээлттэй болж иргэд бидний цаг хугацааг хэмнэж, ямар нэг чирэгдэлгүй төрийн үйлчилгээг хүргэж байгаад шүүхэд талархан, хамтын амьдралтай байсныг тогтоож хэргийг түргэн шуурхай шийдвэрлэж өгсөн шүүгч Б.Сарантуяа, шүүхийн захиргааны ажилтан шүүгчийн туслах Т.Лхагвасүрэн нарт баярлаж байгаагаа илэрхийлж байна.

Нийтэлсэн admin   Үзсэн: 773   |   Сэтгэгдэл:
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст