Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн тамгын газраас санаачилан хууль хяналтын байгууллагуудтай хамтран тус сумын иргэд болон аж ахуй нэгж, байгууллагуудад хууль сурталчилах зорилгоор "Иргэдийг хүлээж суухгүй, хүрч ажиллая” уриатай "Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 14 цагт "Сумын соёлын төвд” зохион байгууллаа.
Нээлттэй хаалганы өдөрлөгт Сум дундын шүүхийн шүүгчийн туслахууд иргэдийн сонирхсон асуултанд хариулж, иргэнээс санал асуулгын хуудсаар санал авч, "Шүүхийн шинэтгэлийн 10 үр дүн” хэвлэмэл хуудас, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаарх гарын авлага, сурталчилгааны материал зэргийг тус тус тараан ажиллалаа.
Мөн Сум дундын прокурорын газрын прокурор, туслахууд, шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны албан хаагчид, Сум дундын цагдаагийн хэлтсийн алба хаагчид иргэдийн сонирхсон асуултанд хариулж, гарын авлага, сурталчилгааны материал зэргийг тус тус тараан, өөрсдийн хийсэн бүтээл, албаны техник хэрэгслээ танилцуулан ажиллалаа. Уг нээлттэй өдөрлөгт ард иргэд идэвхтэй оролцон өөрсдийн мэдэхийг хүссэн зүйлийнхээ талаар асууж тодруулж байлаа.