Монгол Улсын Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн 2015 оны 10 сарын 19-ний өдрийн 03/1487 тоот албан бичгийн дагуу тус шүүхээс "Нөлөөллийн мэдүүлэг” "Шүүхийн захиргааны байгууллагын үйл ажиллагаа, үйлчилгээ болон шүүхийн шинэчлэл, "Шүүх дэх иргэдийн төлөөлөгчийн оролцоо” сэдэвт иргэд, байгууллагатай уулзахуулзалтыг 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын Засаг даргын тамгын газрын иргэний танхимд зохион байгуулагдлаа.
Уулзалтад тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Энхтулга, ерөнхий шүүгчийн туслах Г.Гандөш, мэдээлэл технологийн мэргэжилтэн Н.Мөнхнасан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам, Д.Цэвэлмаа, эвлэрүүлэн зуучлагч Д.Цэдэн нар оролцлоо.
Эвлэрүүлэн зуучлагч Д.Цэдэн "Шүүхийн шинэчлэл ба иргэн таны оролцоо”, "Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль” ерөнхий шүүгчийн туслах Г.Гандөш "Иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулиар тус тус мэдээлэл хийсэн. Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа нөлөөллийн мэдүүлгийн тухай ойлголт, нөлөөллийн мэдүүлгийн хэрхэн хөтлөх талаар мэдээлэл өгч танилцуулж, шүүх дэх иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг сурталчлан ажиллаа.
Уулзалт, ярилцлагад оролцсон иргэд,байгууллагын төлөөлөгчид нөлөөллийн мэдүүлэг, шүүх дэх иргэдийн төлөөлөгчийн оролцооны талаар мэдээлэл авч, шүүх болон шүүхийн шинэтгэлийн талаар сонирхсон асуултдаа хариулт авлаа.