2-10-2015, 15:00 Хэсэг: Мэдээлэл Сэтгэгдэл: 0 Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны бүртгэлийн нэгдсэн системийг нэвтрүүллээ Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны бүртгэлийн нэгдсэн системийг өнөөдрөөс шүүх дэх Эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд нэвтрүүлж эхэллээ. Энэхүү бүртгэлийн нэгдсэн системийг хэрэглэснээр улсын хэмжээнд эвлэрүүлэн зуучлах үйл ажиллагааны мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлж, эвлэрүүлэн зуучлагчдын ажлыг хөнгөвчлөх, эвлэрүүлэн зуучлах ажиллагааг хянах, мэдээллийн сангаас бүх төрлийн мэдээллийг авах, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны нэгдсэн мэдээг шуурхай, үнэн зөв гаргах зэрэг ач холбогдолтой юм. Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд өнөөдөр болсон Эвлэрүүлэн зуучлагчдын давтан сургалтын үеэр энэхүү програмыг танилцуулж, хэрэглэх аргыг шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч нарт заалаа. Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс Нийтэлсэн admin Үзсэн: 845 | Сэтгэгдэл: 0 Хэвлэх Төсөөтэй мэдээлэл: Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн багш, ажилчдад сургалт хийлээ Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны журамд өөрчлөлт оруулах тухай Шүүхийн тухай багц хуулиар сургалт зохион байгууллаа “Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал боллоо Эвлэрүүлэн зуучлах үйлчилгээг сонгох иргэдийн тоо өсч байна