Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс баталсан удирдамжийн дагуу "Шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын ажил мэргэжлийн уралдаан, спортын өдөрлөг – 2015” арга хэмжээний 4 дүгээр бүсийн тэмцээн 2015 оны 04 дүгээр сарын 25, 26-ны өдрүүдэд Дундговь аймагт амжилттай зохион байгуулагдав.
Тэмцээнд Дундговь, Өвөрхангай, Өмнөговь аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүх, шүүхийн Тамгын газар гэсэн 5 байгууллагын баг тамирчид оролцож, сагсан бөмбөг, гар бөмбөг, олс таталт, ширээний теннис, шатар, биллъярд, ур чадвар гэсэн төрлүүдээр өрсөлдлөө.
Тус тэмцээнээс Сум дундын 18 дугаар шүүхийн баг тамирчид гар бөмбөг /эрэгтэй/ хүрэл медаль, биллъярд /эмэгтэй/ шүүгч Б.Сарантуяа алтан медаль тус тус хүртлээ.
Зохион байгуулагч Дундговь аймаг дахь шүүх,
шүүхийн Тамгын газрын хамт олон болон тэмцээнд идэвхтэй оролцсон баг
тамирчдад спортын өндөр амжилт хүсье.