Сум дундын 18 дугаар шүүхийн Тамгын газраас нийт шүүгч, шүүхийн захиргааны албан хаагчид, тэдгээрийн гэр бүлийнхний дунд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Монгол цэргийн баярын өдрийг тохиолдуулан гар бөмбөг, хөгжилтэй буухиа, дартсны тэмцээн зохион байгууллаа.
Гар бөмбөгийн тэмцээнд Х.Оюунжаргал ахлагчтай
Нэгдүгээр баг, хөгжилтэй буухиа тэмцээнд Ц.Хонгорзул ахлагчтай Хоёрдугаар баг,
Дартсны тэмцээнд эрэгтэй төрөлд А.Бэгз, эмэгтэй төрөлд Н.Мөнхнасан нар тус тус
тэргүүлэв.