3-02-2015, 16:00   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Шүүгчийн сургалт эхэллээ

 http://kharkhorincourt.gov.mn/file2015/1-1.jpg 

Шүүхийн ерөнхий зөвлөл Ханнс-Зайделийн сангийн "Эрх зүйн боловсрол” академитай хамтран зохион байгуулж байгаа "Шинэ шүүгчийн сургалт” өчигдөр эхэллээ. Сургалт Үндсэн хууль дахь шүүх эрх мэдлийн суурь зарчмууд, Шүүгчийн хараат бус байдал, Ёс зүй, Хууль тайлбарлах болон хэрэглэх ур чадвар, шүүхийн хэрэглээний програм зэрэг шүүн таслах ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардлагатай түгээмэл мэдлэг олгож, салбар эрх зүй тус бүрээр үндсэн болон процессын онцлогийг тодорхойлсон суурь мэдлэг, ур чадвар эзэмшүүлэх юм.

http://kharkhorincourt.gov.mn/file2015/1-2.jpg 

Сургалтад тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн, нийт анхан болон давж заалдах шатны шүүхийн 31 шүүгч хамрагдаж байна.

Сургалтын нээлтэд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, гишүүн Д.Дамдин-Од, Б.Сарантуяа нар оролцлоо. Энэ үеэр Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж шүүгчдэд хандаж хэлсэн үгэндээ "Энэ удаагийн сургалт салбар эрх зүй тус бүрээр материаллаг болон процессын эрх зүйн онцлог, тулгамдсан асуудлуудыг авч үзэхийн зэрэгцээ Үндсэн хууль дахь шүүх эрх мэдлийн суурь зарчмууд, хууль тайлбарлах болон хэрэглэх онол, арга зүйд гол анхаарлаа хандуулна” гэдгийг онцоллоо. Сургалт шүүгчдийн мэргэшлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн танхимын сургалтууд болон шүүх, цагдан хорих, хорих ангиудад зохион байгуулах дадлагажуулах сургалтын хүрээнд 2015 оны 2 дугаар сарын 2-13-ныг дуустал үргэлжилнэ.

Сургалтад "Сургагч багш”-аар Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын Дээд шүүх, Үндсэн хуулийн цэц, Монгол Улсын Их Сургууль, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, Дүүргийн эрүү, иргэний хэргийн 1, 2 дугаар шүүх зэрэг шүүх эрх мэдлийн, хууль сахиулах болон хууль зүйн эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагын эрдэмтэн, судлаачид, шүүгчид ажиллаж байна.

http://kharkhorincourt.gov.mn/file2015/1-3.jpg
Нийтэлсэн admin   Үзсэн: 1208   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст