18-11-2014, 12:22   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Мөнгө угаах гэмт хэргийн талаар сургалт зохион байгууллаа.

Азийн Хөгжлийн Банкны техникийн туслалцааны хүрээнд мөнгө угаах, терроризмийг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр Монгол Улсын хууль сахиулах, шүүхийн байгууллагын чадавхийг бэхжүүлэх чиглэлээр зохион байгуулагдаж буй 4 дэх удаагийн сургалтыг Шүүхийн ерөнхий зөвлөл өөрийн сургалтын танхимд хүлээн авч зохион байгуулж байна.

 

Сургалтын нээлтэд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, Гүйцэтгэх нарийн бичгийн даргын орлогч М.Туяа, Азийн Хөгжлийн Банкны Зүүн Азийн газрын захирал Аюуми Кониши нар оролцлоо.


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан сургалтыг нээж хэлсэн үгэндээ "Энэ сургалт шүүхийн шинэтгэл эрчимтэй өрнөж буй энэ үед шүүгч, хууль сахиулах байгууллагын ажилтнуудын мэдлэг, ур чадварыг дээшлүүлж, мэдлэгийн хараат бус байдлыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой юм” гэж онцоллоо.

 

Сургалтаар мөнгө угаах, терроризмийг санхүүжүүлэх гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах, шүүн таслахтай холбоотой олон улсын стандартууд, сайн туршлагууд, Монгол Улсын Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн зохицуулалтууд, хууль сахиулах болон шүүхийн байгууллагын хамтын ажиллагааны талаарх асуудлуудыг хөндөн ярилцах юм.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сургалтыг Азийн Хөгжлийн Банкны мөрдөн шалгах, гүйцэтгэх ажиллагаа хариуцсан зөвлөх Тристрам Хикс, шүүх, прокурорын үйл ажиллагаа хариуцсан зөвлөх Майк Дефео нар удирдан явуулж байна.

 

Шүүх, прокурор, цагдаа, авлигатай тэмцэх, тагнуулын байгууллагын төлөөллүүд оролцож буй энэ сургалт 2014 оны 11 дүгээр сарын 11-13-ны өдрүүдэд болох бол эрүүгийн хэргийн анхан, давж заалдах шатны шүүхийн шүүгчдэд мөнгө угаах гэмт хэргийн талаарх үндсэн ойлголт өгөх сургалт 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр болно.

 

 

 

Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэн

Нийтэлсэн admin   Үзсэн: 902   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст