ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ХАРХОРИН СУМ ДАХЬ

СУМ ДУНДЫН ШҮҮХ, ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРЫН ТАНИЛЦУУЛГА 

  

http://kharkhorincourt.gov.mn/taniltsuulga/1.jpg

            Тус шүүх нь 1975 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар Ардын хэсгийн 3 дугаар шүүх нэртэйгээр анх байгуулагдаж, Өвөрхангай аймгийн Хархорин, Хужирт, Бат-Өлзий сумдыг харъяалан Өвөрхангай аймгийн Хархорин суманд төвлөрөн ажиллаж байсан бөгөөд хэсгийн шүүхийн дарга-шүүгч, нарийн бичгийн дарга-тогтоол гүйцэтгэгч, бичээч гэсэн 3 хүний орон тоотой байгуулагдаж байсан байна.

Ардын хэсгийн шүүхийн дарга, шүүгчээр ажиллаж байсан хүмүүс

1.Б.Дэмбэрэл 1975-1987 он

2.Г.Лхагвамаа 1987-1993 он

Тус шүүхийн нарийн бичгийн дарга, тогтоол гүйцэтгэгчээр А.Лхагва, Ганаа, Х.Цэцэгхорол, Ш.Пэлжирням, С.Баяртогтоо, О.Баасанхүү, бичээчээр А.Пунсал, Д.Сономбал нар ажиллаж байсан байна.

http://kharkhorincourt.gov.mn/taniltsuulga/2.jpg

Монгол Улсын шинэ ардчилсан Үндсэн хуулийн дагуу шүүх байгуулах тухай 1993 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар Өвөрхангай аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүх болон өргөжин зохион байгуулагдан Өвөрхангай аймгийн Хархорин, Хужирт, Бат-Өлзий, Есөн-Зүйл, Бүрд, Өлзийт сумдыг харъяалан ажиллаж байжээ.

Тус сум дундын шүүх байгууллагдахад Ерөнхий шүүгчээр Г.Лхагвамаа, шүүгчээр Т.Даваасүрэн, Т.Болдбаатар, С.Нэргүй, нарийн бичгийн даргаар О.Баасанхүү, тамгын хэлтсийн төлөөлөгч, нягтлан бодогчоор Лхасран, О.Дуламсүрэн, О.Оюун-Эрдэнэ, тогтоол гүйцэтгэгч, шийдвэр гүйцэтгэгчээр С.Баяртогоо, Д.Давааренчин, Б.Ганхуяг, Ц.Бямбасүрэн, П.Болормаа, Өвөрхангай аймгийн шүүх, Өвөрхангай аймаг дахь сум дундын 2-р шүүхийн нягтлан бодогчоор хавсран Л.Зулаа, Ц.Бурмаа, Д.Мандах, зарлагаар Д.Цэдэн, бичээчээр Д.Долгорсүрэн, жолоочоор Х.Түмэннамсрай нар ажиллаж байсан.


Өвөрхангай аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн ерөнхи

й шүүгчээр ажиллаж байсан хүмүүс

1.Г.Лхагвамаа 1993-2001 он

2.Т.Даваасүрэн 2001-2012 он

3.Х.Оюунжаргал 2012-2016 он

http://kharkhorincourt.gov.mn/taniltsuulga/3.jpgӨвөрхангай аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн шүүгчээр ажиллаж байсан хүмүүс Л.Банзрагч, Ж.Сүхээ, Ч.Баасанжав, Ж.Энхтайван, Д.Халзан, Т.Батсайхан, Б.Оюунцэцэг, В.Цэцэнбилэг, Б.Дашдондов, Б.Отгонтуяа нар тус тус ажиллаж байсан.

2013 оны 1 дүгээр сарын 24-ны өдрийн шүүх байгуулах хуулиар тус шүүх нь Сум дундын 18 дугаар шүүх болж Ерөнхий шүүгчээр Х.Оюунжаргал, шүүгчээр Б.Оюунцэцэг, Ш.Гандансүрэн. Б.Сарантуяа нар ажиллаж байсан байна.

2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсанаар Сум дундын 18 дугаар шүүх нь Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүх, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн тамгын газар болж өөрчлөгдсөн.

Одоо тус шүүхийн шүүгчээр Б.Сарантуяа, Г.Энх-Амгалан, Ц.Дагиймаа, Э.Дулмаа гэсэн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.


Манай шүүхийн хамт олноос ажил үйлсээрээ үлгэр дууриалал болсон ахмад үеийнхэн болон тэргүүний шүүгч, ажилтануудаараа бид бахархаж явдаг. Тухайлбал хэсгийн шүүхийн дарга, шүүгч Б.Дэмбэрэл, хэсгийн шүүхийн дарга, шүүгч, ерөнхий шүүгч Г.Лхагвамаа нар нь "Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-гоор, Ерөнхий шүүгч Г.Лхагвамаа, Т.Даваасүрэн нар нь "Алтан гадас одон”-гоор, Ерөнхий шүүгч Т.Даваасүрэн, бичээч Д.Сономбал нар нь "Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар, "Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” цол тэмдэгээр Ерөнхий шүүгч Т.Даваасүрэн, ерөнхий шүүгч Х.Оюунжаргал, шүүгч Б.Оюунцэцэг, "Шүүхийн тэргүүний ажилтан” цол тэмдэгээр Ерөнхий шүүгч Т.Даваасүрэн, шүүгч Б.Оюунцэцэг нар тус тус шагнагдаж байсан.

http://kharkhorincourt.gov.mn/taniltsuulga/5.jpg 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь 

Сум дундын шүүхийн Шүүгчид, Тамгын газрын дарга

http://kharkhorincourt.gov.mn/taniltsuulga/6.jpg

Шүүхийн хамт олон

 

         Тус шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байсан Г.Лхагвамаа нь 1993-1999 онд Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн гишүүн, 2003-2009 онд Шүүхийн Сахилгын хорооны гишүүн, 2010-2013 онд Шүүхийн Мэргэшлийн хорооны гишүүнээр, Ерөнхий шүүгчээр ажиллаж байсан Т.Даваасүрэн нь 2009-2012 онд Шүүхийн Сахилгын хорооны гишүүнээр тус тус сонгогдон ажиллаж байсан байна.

Мөн тус шүүх 2006 оны шүүн таслах болон бусад ажлын дүнгээр Сум, Сум дунд, дүүргийн шүүхээс тэргүүлэн шалгарч байлаа.

Одоогоор тус шүүх нь Өвөрхангай аймгийн Хархорин, Хужирт, Бат-Өлзий, Бүрд, Есөнзүйл, Өлзийт, Баян-Өндөр гэсэн сумуудыг хариуцан ажиллаж байна.


Бидэнтэй нэгдээрэй
Подкаст
Монгол улсын Шүүхүүд