Шүүгчдийн танилцуулга » Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүх
Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
ШҮҮГЧДИЙН ТАНИЛЦУУЛГА

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын

шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа

 

http://kharkhorincourt.gov.mn/taniltsuulga/YuSh.jpgОвог нэр: Эрдэнэбазарын Дулмаа

Төрсөн газар: 1978 онд Завхан аймгийн Тосонцэнгэл хотод төрсөн

Төгссөн сургууль, мэргэжил: 1998-2002 онд Их Засаг Их сургуулийг эрх зүйч мэргэжлээртөгссөн. Хуульч

Ажилласан байдал: 2004 оны 6 дугаар сараас 2009 оны 10 дугаар сар хүртэл Говьсүмбэр аймгийн сум дундын нэгдүгээр шүүхэд шүүгчийн туслах-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга,

2009 оны 10 дугаар сараас 2011 оны 5 дугаар сарны 27-ны өдөр хүртэл Говьсүмбэр аймгийн шүүхийн шүүгчийн туслах – шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар, 2011 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 18-н хүртэл Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн шүүгч, 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 30-ны хүртэлСум дундын 25 дугаар шүүхийн шүүгч, 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байна.

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын

шүүхийн шүүгч Б.Сарантуяа

 

http://kharkhorincourt.gov.mn/taniltsuulga/Sarantuya.jpgОвог нэр: Батмөнхийн Сарантуяа

Төрсөн газар: 1985 онд Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн.

Төгссөн сургууль, мэргэжил: 1992-2002 онд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ерөнхий боловсролын 1 дүгээр дунд сургууль, 2003-2006 онд "Сэрүүлэг” Дээд сургуулийг, 2002-2006 онд "Их Засаг” Их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн.Хуульч,

Ажилласан байдал: 2006-2007 онд "Тэнгэр” Дээд сургуульд сургалтын албаны менежер, 2008-2009 онд "Улаанбаатар хотын банк”-д теллер, 2009-2010 онд Хан-Уул дүүргийн шүүхэд бичиг хүргэгч, 2010-2011 онд Сүхбаатар дүүргийн шүүхэд шүүгчийн туслах бөгөөд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, 2011-2013 онд Хан-Уул дүүргийн шүүхэд шүүгчийн туслах бөгөөд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, 2013-2014 оны 07 дугаар сар хүртэл Дүүргийн, Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд шүүгчийн туслах, шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн, 2014 оны 07 дугаар сараас 2015 оны 06 сар хүртэл Сум дундын 18 дугаар шүүхийн шүүгчээр, 2015 оны 06 дугаар сараас Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгчээр ажиллаж байна.

 

 Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын

шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан

http://kharkhorincourt.gov.mn/taniltsuulga/Enkh-Amgalan.jpg 

Овог нэр: Гүндсамбын Энх-Амгалан

Төрсөн газар: Өвөрхангай аймгийн Сант суманд төрсөн.

Төгссөн сургууль, мэргэжил: 2001-2005 онд "Шихихутуг” хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. Хуульч

Ажилласан байдал: 2006 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2007 оны 07 дугаар сарын 01-ны өдөр хүртэл Өвөрхангай аймгийн шүүхэд нярав-оператарч, 2007 оны 07 дугаар сарын 01-ны өдрөөс 2008 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл Өвөрхангай аймгийн шүүхийн мэдээлэл лавлагааны мэргэжилтэн, 2008 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүх, Сум дундын 17 дугаар шүүхийн шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар, 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 4 дүгээр шүүх, Иргэний хэргийн давж заалдах шатны 4 дүгээр шүүх, Захиргааны хэргийн анхан шатны 13 дугаар шүүх, Сум дундын 17 дугаар шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтнээр, 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгчээр томилогдон ажиллаж байна.

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын

шүүхийн шүүгч Ц.Дагиймаа

 

http://kharkhorincourt.gov.mn/taniltsuulga/Dagiimaa.jpgОвог нэр: Цэгмэдийн Дагиймаа

Төрсөн газар: 1980 онд Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн.

Төгссөн сургууль, мэргэжил: 2004 онд "Түшээ” хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр, 2011 онд магистрийн зэрэгтэй тус тус төгссөн. Хуульч

Ажилласан байдал: 2005 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс 2009 оны 12 дугаар сарын 01-ны өдөр хүртэл Булган аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар, 2010 оны 02 дугаар сарын 01-ны өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл Монголын хуульчдын холбооны хуульч, өмгөөлөгч, 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгчээр томилогдон ажиллаж байна.
Шүүхийн шийдвэрийн цахим сан

      Хандалт
      Бидэнтэй нэгдээрэй
      Санал асуулга
       

      Ярилцлага

      Шүүхийн үйлчилгээний талаарх таны үнэлгээ

      Сайн
      Дунд
      Муу

       
       
        |  
      «    Аравдугаар сар 2017    »
      ДаМяЛхаПүБаБямНям
       1
      2345678
      9101112131415
      16171819202122
      23242526272829
      3031