Шүүхийн Тамгын газрын түүхэн замнал » Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүх
Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
 

 ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ХАРХОРИН СУМ ДАХЬ

СУМ ДУНДЫН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРЫН ТАНИЛЦУУЛГА 

  

            Тус шүүх нь 1975 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар Ардын хэсгийн 3 дугаар шүүх нэртэйгээр анх байгуулагдаж, Өвөрхангай аймгийн Хархорин, Хужирт, Бат-Өлзий сумдыг харъяалан Өвөрхангай аймгийн Хархорин суманд төвлөрөн ажиллаж байсан бөгөөд хэсгийн шүүхийн дарга-шүүгч, нарийн бичгийн дарга-тогтоол гүйцэтгэгч, бичээч гэсэн 3 хүний орон тоотой байгуулагдаж байсан байна.

http://kharkhorincourt.gov.mn/taniltsuulga/1.jpg

Тус сум дундын шүүх байгууллагдахад Ерөнхий шүүгчээр Г.Лхагвамаа, шүүгчээр Т.Даваасүрэн, Т.Болдбаатар, С.Нэргүй, нарийн бичгийн даргаар О.Баасанхүү, тамгын хэлтсийн төлөөлөгч, нягтлан бодогчоор Лхасран, О.Дуламсүрэн, О.Оюун-Эрдэнэ, тогтоол гүйцэтгэгч, шийдвэр гүйцэтгэгчээр С.Баяртогоо, Д.Давааренчин, Б.Ганхуяг, Ц.Бямбасүрэн, П.Болормаа, Өвөрхангай аймгийн шүүх, Өвөрхангай аймаг дахь сум дундын 2-р шүүхийн нягтлан бодогчоор хавсран Л.Зулаа, Ц.Бурмаа, Д.Мандах, зарлагаар Д.Цэдэн, бичээчээр Д.Долгорсүрэн, жолоочоор Х.Түмэннамсрай нар ажиллаж байсан.

Өвөрхангай аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн тамгын албаны даргаар Ж.Цэцгээ, Д.Цэдэн, О.Хишигсүрэн, туслах шүүгчээр П.Соёл-Эрдэнэ, шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Цэдэн, С.Мядагмаа, Б.Солонго, Д.Чимгээ, Б.Долгорсүрэн, Г,Дэлгэрсайхан, Т.Ганжолоо, мэдээлэл лавлагааны мэргэжилтэнээр Т.Цэрэндэмбэрэл, нягтлан бодогчоор Ц.Нансалмаа, бичиг хүргэгчээр Г.Норлохсүрэн, үйлчлэгчээр Х.Нарантуяа, жолоочоор Х.Түмэннамсрай, Л.Пүрэв-Очир, И.Өрнөхбаяр, Г.Олонбаяр, Найдансүрэн, Д.Жаргалсайхан, жижүүр-галчаар Г.Амарсанаа, Д.Батпүрэв, Б.Ганхуяг, Ц.Оюунбаатар, П.Жамъянсүрэн, Д.Батсайхан нар тус тус ажиллаж байсан.

http://kharkhorincourt.gov.mn/taniltsuulga/4.jpg

2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсанаар Сум дундын 18 дугаар шүүх нь Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүх, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн тамгын газар болж өөрчлөгдсөн.

Одоо тамгын газрын дарга Д.Ганбат, шүүгчийн туслах Ж.Мөнхтуяа, Т.Лхагвасүрэн, Б.Сосорбарам, Б.Хулангоо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа, А.Батцог, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Ц.Хонгорзул, мэдээлэл технологийн мэргэжилтэн Н.Мөнхнасан, эвлэрүүлэн зуучлагч Д.Цэдэн, нягтлан бодогч Б.Отгонжаргал, архив-бичиг хэргийн эрхлэгч Б.Бат-Ирээдүй, нярав, бичиг хүргэгчээр Х.Нарантуяа, жолооч Д.Жаргалсайхан, үйлчлэгч Д.Түвшинтөгс, галч Б.Ганхуяг, Г.Үүрдмандах, А.Мөнгөнхуяг, Ц.Лхагвачулуун нар гэсэн хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.


Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүх нь нийт 21 албан хаагчдын бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Үүнд:

Шүүгч-4, Тамгын газрын дарга-1, Шүүгчийн туслах-4, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга-2, Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн-1, Мэдээлэл технологийн мэргэжилтэн-1, Эвлэрүүлэн зуучлагч-1, Нягтлан бодогч-1, Архив-бичиг хэргийн эрхлэгч-1, Нярав, бичиг хүргэгч -1, Жолооч-1, Үйлчлэгч -1, Галч-2

http://kharkhorincourt.gov.mn/taniltsuulga/6.jpg

Шүүхийн хамт олон

 http://kharkhorincourt.gov.mn/taniltsuulga/7.jpg 

Шүүхийн тамгын газрын хамт олон

 

          Одоогоор тус шүүх нь Өвөрхангай аймгийн Хархорин, Хужирт, Бат-Өлзий, Бүрд, Есөнзүйл, Өлзийт, Баян-Өндөр гэсэн сумуудыг хариуцан ажиллаж байна.



Шүүхийн шийдвэрийн цахим сан

      Хандалт
      Бидэнтэй нэгдээрэй
      Санал асуулга
       

      Ярилцлага

      Шүүхийн үйлчилгээний талаарх таны үнэлгээ

      Сайн
      Дунд
      Муу

       
       
        |  
      «    Арванхоёрдугаар сар 2017    »
      ДаМяЛхаПүБаБямНям
       123
      45678910
      11121314151617
      18192021222324
      25262728293031