Шүүхийн бүрэн эрх » Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүх
Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

ШҮҮХИЙН БҮРЭН ЭРХ


Шүүхийн тухай хуулиас . . .


22 дугаар зүйл. Анхан шатны шүүх

 

     22.1. Анхан шатны шүүхийн тогтолцоо нь дараах бүтэцтэй байна:

          22.1.1. дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх;

          22.1.2. дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх;

          22.1.3. захиргааны хэргийн анхан шатны шүүх;

          22.1.4. сум буюу сум дундын шүүх.

     22.2. Сум буюу сум дундын шүүхийг шүүн таслах ажлын төрлөөр дагнан байгуулж болно.

     22.3. Анхан шатны шүүх тодорхой хэрэг, маргааны төрлөөр насанд хүрээгүй хүмүүсийн хэргийн, гэр бүлийн, хөдөлмөрийн маргааны зэрэг танхимтай байж болно.

     22.4. Энэ хуулийн 22.3-т заасан танхимыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн санал болгосноор Улсын дээд шүүх тухайн шүүхийн Ерөнхий шүүгчтэй зөвшилцөн байгуулна.

     22.5. Анхан шатны шүүх "анхан шатны... дугаар/дүгээр шүүх” гэсэн улсын хэмжээний нэгдсэн дэс дугаартай байх бөгөөд энэ нь түүний албан ёсны нэр, хаяг болно.

     22.6. Анхан шатны шүүх нь шүүн таслах ажлыг иргэдэд ойртуулах зорилгоор нүүдэллэн ажиллаж болох бөгөөд ийнхүү ажиллах нийтлэг журмыг Шүүхийн ерөнхий зөвлөл батална.

23 дугаар зүйл. Анхан шатны шүүхийн бүрэн эрх

     23.1. Анхан шатны шүүх дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

          23.1.1. хуулиар харьяалуулсан эрүүгийн болон захиргааны хэрэг, эрх зүйн маргааныг анхан шатны журмаар хянан шийдвэрлэх;

          23.1.2. анхан шатны шүүхийн шүүн таслах ажиллагааны практикт үндэслэн хууль тогтоомжийг боловсронгуй болгох тухай саналаа Улсын дээд шүүхэд уламжлах;

          23.1.3. хуульд заасан бусад бүрэн эрх.

24 дүгээр зүйл. Анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн бүрэн эрх

     24.1. Анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч нь энэ хуулийн 13.1-д зааснаас гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

          24.1.1. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9.2-т заасан бүрэн эрх;

/Энэ заалтад 2013 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

          24.1.2. энэ хуулийн 20.1.2-т заасны дагуу хэрэг, маргааныг анхан шатны журмаар шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнийг шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцүүлж, томилсон шийдвэрийг албажуулах;

          24.1.3. хуульд заасан бусад бүрэн эрх.

25 дугаар зүйл. Шүүгчдийн зөвлөгөөн

     25.1. Шүүхэд тухайн шүүхийн нийт шүүгчээс бүрдсэн шүүгчдийн зөвлөгөөн ажиллана.

     25.2. Шүүгчдийн зөвлөгөөн нь тогтмол хуралдаж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ:

          25.2.1. тодорхой хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхээс бусад шүүхийн дотоод ажлын зохион байгуулалт, журмыг шүүхийн тамгын газартай хамтран тогтоох;

          25.2.2. шүүх хуралдаан даргалагчийн дарааллыг тогтоох;

          25.2.3. хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгчийг болон шүүх бүрэлдэхүүнээр шийдвэрлэх хэрэгт оролцох шүүгчийг томилох дарааллыг тогтоох;

          25.2.4. шүүгчийн мэргэжлийг дээшлүүлэх саналаа Шүүхийн ерөнхий зөвлөлд уламжлах;

          25.2.5. Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх;

          25.2.6. тухайн шүүхийн Ерөнхий шүүгчид нэр дэвшүүлэх;

          25.2.7. Шүүхийн ёс зүйн хорооны гишүүнд нэр дэвшүүлэх;

          25.2.8. хэрэг хуваарилах журмыг батлах;

/Энэ заалтыг 2013 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/

          25.2.9. хуульд заасан бусад бүрэн эрх.

/Энэ заалтын дугаарт 2013 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

      25.3. Шүүгчдийн зөвлөгөөнийг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч товлон зарлаж, удирдан явуулах бөгөөд тухайн шүүхийн шүүгчдийн олонхын саналаар шүүгчдийн ээлжит бус зөвлөгөөнийг зарлан хуралдуулж болно.

      25.4. Шүүгчдийн зөвлөгөөн хуралдааныхаа дэгийг өөрөө тогтооно.

      25.5. Шүүгчдийн зөвлөгөөн энэ хуулийн 25.2-т заасан асуудлыг тухайн зөвлөгөөнд оролцсон шүүгчдийн олонхын саналаар шийдвэрлэж тогтоол гаргах бөгөөд уг тогтоолын биелэлтийг Ерөнхий шүүгч зохион байгуулна.

 

Шүүхийн шийдвэрийн цахим сан

      Хандалт
      Бидэнтэй нэгдээрэй
      Санал асуулга
       

      Ярилцлага

      Шүүхийн үйлчилгээний талаарх таны үнэлгээ

      Сайн
      Дунд
      Муу

       
       
        |  
      «    Арванхоёрдугаар сар 2017    »
      ДаМяЛхаПүБаБямНям
       123
      45678910
      11121314151617
      18192021222324
      25262728293031