Нүүр хуудас > Мэдээлэл > ШҮҮХИЙН ТУХАЙ

ШҮҮХИЙН ТУХАЙ


20-11-2024, 16:36. Зохиогч: admin
   Номын хүрдэн сургуулийн 10а ангийн сурагч Э.АЗЖАРГАЛ
Шүүх нь аз аягаар биш, авлига төлөөсөөр биш, хүний гадаад төрх, хувь хүний ажил албан тушаал, амьдралаас үл хамааран үнэн зөвөөр, бодитой, нотлох баримтад тулгуурлаж асуудлыг зөв зохистой шийдвэрлэхийг зорьдог газар гэж боддог.  
Сэжигтнийг яллахдаа хууль ёсыг эрхэмлэж, зүй ёсоор яллаж, түүнд ухаарах боломжийг өгдөг байх......
 

МИНИЙ БОДЛООР ШҮҮХ НЬ 
Номын хүрдэн сургуулийн 10а ангийн сурагч Ц.БИЛЭГЖАРГАЛ
.....Шүүх нь нийгмийн гажуудалд хяналт тавин, буруутай этгээдэд хуулийн дагуу зохих ял, шийтгэлийг оногдуулж, хувь хүний хохирлыг барагдуулах, гэмт хэрэг үйлдэгч этгээдийг засан, төлөвшүүлэхийн тулд шийтгэл оногдуулдаг байгууллага гэж боддог. Хүнийг ялгаварлан гадуурхахгүй, баян ядуу гэхгүй аль болох зөвийг олж бурууг ойлгуулдаг, хүний эрхийг хангаж шүүдэг хүнийг шүүгч гэж хэлнэ....
       / Эсээ бичлэгээс /

Бусад