Нүүр хуудас > Мэдээлэл > ЗОРИЛТОТ ЖИЛИЙН АЖИЛ АМЖИЛТТАЙ ЭХЭЛЛЭЭ

ЗОРИЛТОТ ЖИЛИЙН АЖИЛ АМЖИЛТТАЙ ЭХЭЛЛЭЭ


5-02-2024, 02:56. Зохиогч: admin

Энэ онд ажилтнууд 3 багийн зохион байгуулалтаар сар бүр дотоодод болон гадагш чиглэсэн ажил, арга хэмжээг зохион байгуулна.

Шүүгчийн туслах Т.Лхагвасүрэн ахлагчтай 1 дүгээр баг 2024 оны 01 дүгээр сарын 12-нд Үндсэн хуулийн өдрөөр Монгол Улсын Үндсэн хуулийн тухай сургалтыг зохион байгуулж, тухайн үеүдийн нэмэлт өөрчлөлтүүдийн талаар хэлэлцүүлэг хийж, шүүхийн захиргааны ажилтнуудын дунд хууль, танин мэдэхүйн асуулт бүхий АХА тэмцээнийг явууллаа.

Мөн дартсын спортын анхан шатны мэдлэг олгох сургалтыг 2024 оны 01 дүгээр сарын 17-31 ний өдрүүдэд явуулж , шүүгч, ажилтнуудын дунд дартсын тэмцээн зохион байгуулахад Ерөнхий шүүгч Б. Сарантуяа, нярав А.Алтансүх, бичиг хүргэгч Б.Түмэн-Аюуш нар тэргүүллээ.
 
 
 

Бусад