Нүүр хуудас > Мэдээлэл > "НЭЭЛТТЭЙ ШҮҮХ" ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

"НЭЭЛТТЭЙ ШҮҮХ" ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА


5-01-2024, 03:28. Зохиогч: admin

Тус арга хэмжээнд ерөнхий боловсролын Орхон, Гүнзгий, Номын хүрдэн, 2 дугаар сургуулийн ахлах ангийн сурагчид болон нийгмийн ажилтан, багш нарыг оролцуулан зохион байгууллаа. Тус арга хэмжээний үеэр шүүхийн үйл ажиллагаа, бодлого, зарчим, онцлог, хэрэг нэхэмжлэл хүлээн авах болон шийдвэрлэх явц, хүүхэд оролцсон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар танилцуулга мэдээлэл өглөө.
Мөн эрх зүйч болох сонирхолтой сурагчдад зөвлөгөө өгч, харилцан ярилцаж, уулзалтын эхэнд болон төгсгөлд санал авч, сурагчид, багш нар сэтгэгдлээ хэллээ.
Энэ арга хэмжээг 4 дүгээр улиралд дахин зохион байгуулна.


Бусад