Нүүр хуудас > Шүүхийн шийдвэрийн тойм > БАГА НАСНЫ ХҮҮХЭД ХҮЧИНДСЭН ЭТГЭЭДЭД ХОРИХ ЯЛ ОНОГДУУЛАВ
БАГА НАСНЫ ХҮҮХЭД ХҮЧИНДСЭН ЭТГЭЭДЭД ХОРИХ ЯЛ ОНОГДУУЛАВ20-04-2023, 05:05. Зохиогч: admin |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн №2022/ШЦТ/99 шийтгэх тогтоол Шүүхийн шийдвэрийн тойм №3, 2023.04.20
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
Санамж: "Энэхүү шийдвэр нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”
Прокуророос Б нь бага насны хохирогч Э-г хүчиндсэн гэх гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. Хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар шүүгдэгч Б нь бага насны хохирогч Э-г хүчиндсэн болох нь нотлогдон тогтоогдсон. Гэмт хэргийн хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч нь яллагдагч, шүүгдэгчийн хамаарал бүхий нөлөөнд орсон, хараат байдалд байгаа /гэр бүлийн амьжиргааг залгуулдаг, хууль ёсны төлөөлөгч гэр бүл, төрөл садныхаа нэр хүндийг хамгаалах зорилгоор хохирогчид нөлөөлөх, дарамтлах .../ тохиолдолд хохирогчийн эрх ашгийг бүрэн төлөөлж чадах эсэх нь эргэлзээтэй байдаг тул хөндлөнгийн хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагаас хууль ёсны төлөөлөгчийг томилж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд, шүүх хуралдаанд оролцуулдаг. Бага насны хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр Өвөрхангай аймгийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрыг тогтоож, тус газрын хүүхдийн эрх, хамгаалал хариуцсан ахлах мэргэжилтэн, хүүхдийн эрхийн улсын байцаагчийг шүүх хуралдаанд оролцуулав. Шүүхээс шүүгдэгч Б-г бага насны буюу 11 настай хохирогчийн эсрэг хүчиндэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 13 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэв.
Шийдвэрийг бүтнээр нь үзэх бол:Уг шүүхийн шийдвэрийг шүүхийн шийдвэрийн цахим санд байршуулахгүй байх журамтай тул бүрэн эхээр нь үзэх боломжгүй болно.
Тоймыг бэлтгэсэн: Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Э.Дулмаа Бусад |