Нүүр хуудас > Мэдээлэл > “ХЭРГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ НИЙТЛЭГ АРГАЧЛАЛ БА БҮРТГЭЛ, ХЯНАЛТЫН НЭГДСЭН СИСТЕМИЙН СУРГАЛТ” ЭХЭЛЛЭЭ
“ХЭРГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ НИЙТЛЭГ АРГАЧЛАЛ БА БҮРТГЭЛ, ХЯНАЛТЫН НЭГДСЭН СИСТЕМИЙН СУРГАЛТ” ЭХЭЛЛЭЭ21-06-2021, 07:05. Зохиогч: admin |
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүхийн захиргааны ажилтнуудад зориулсан "Хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал ба бүртгэл, хяналтын нэгдсэн системийн цахим сургалт” 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр эхэллээ. Тус сургалтад Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Хишигсүрэн, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Ж.Мөнхтуяа, шүүгчийн туслах Т.Лхагвасүрэн, Д.Бат-Отгон, Д.Дуламсүрэн, Б.Хулангоо, мэдээлэл технологийн мэргэжилтэн Н.Мөнхнасан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Батцог нар оролцож байна.
Сургалтын зорилго нь эрүү, иргэн, захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон эрүү, иргэн, захиргааны хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлалын дагуу чиг үүргээ хэрэгжүүлэх, хэргийн хөдөлгөөний бүртгэл, хяналтын нэгдсэн систем дээр үр нөлөөтэй, бүтээмжтэй ажиллах мэдлэг, чадварыг олгох, дээшлүүлэх, батжуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шуурхай, үр нөлөөтэй хэрэгжүүлэх, системийн хөгжүүлэлтэд цаашид анхаарах асуудлыг тодруулахад чиглэж байна.
ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР Бусад |