Нүүр хуудас > Мэдээлэл > ШҮҮХ ХУРАЛДААНД ОНЛАЙНААР ОРОЛЦОХ НЬ ОЛОН ДАВУУ ТАЛТАЙ
ШҮҮХ ХУРАЛДААНД ОНЛАЙНААР ОРОЛЦОХ НЬ ОЛОН ДАВУУ ТАЛТАЙ16-12-2020, 03:55. Зохиогч: admin |
Улсын хэмжээнд шүүх байгууллага хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрхэн явуулж байгаа, тус шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд цахим программ хэрхэн ашиглаж байгаа талаар тус шүүхийн мэдээлэл технологийн мэргэжилтэн Н.Мөнхнасантай ярилцлаа.
Юуны өмнө шүүх хуралдаанд онлайнаар оролцох боломжийн талаар ярина уу. Уншигчиддаа энэ өдрийн мэндийг хүргэе. Дэлхийн улс орнууд болоод Монгол улсын өнөөгийн цаг үеийн нөхцөл байдал нь коронавируст цар тахлын улмаас Гамшгаас хамгаалах хуулийн хүрээнд бүх нийтийн өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн, хөл хорио, цээрийн дэглэмтэй байна. Иргэдэд нэг дор олноор цугларахгүй байх, гэрээсээ гарахгүй байхыг уриалж, хот, аймаг, сум хооронд хязгаарлалт тогтоосон байгаа тул шүүхэд өөрийн биеэр ирэх боломжгүй байх явдал их байна. Улсын хэмжээнд шүүхийн байгууллага хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаа аль болох цахимаар хийхээр ажиллаж байна. Тус шүүхийн хувьд хуульд заасны дагуу шүүн таслах ажиллагааг тасралтгүй явуулахаар ажиллаж байна. Иргэдээс шүүхэд өгөх хүсэлт, албан бичиг, тайлбар, гомдол, өргөдөл зэргийг баталгаат шуудангаар болон kharkhorin_tg@shuukh.mn цахим шуудангаар хүлээн авч байна. Харин зайнаас холбогдох Зүүм программыг ашиглаж, хэргийн оролцогчид шүүх хуралдаанд оролцох, мэдүүлэг өгөх зэрэг боломжийг бий болгож байгаа нь иргэдийн цаг хугацаа, мөнгийг хэмнэх ач холбогдолтой байгаа нь харагдаж байна. Өнөөдрийн байдлаар тус програмыг ашиглан 14 хэргийн шүүх хуралдааныг хийж, онцгой ажиллагааны хэрэгт 2 гэрчийн мэдүүлэг аваад байна.
Зүүм программыг хэрхэн ашиглах болон түүний ач холбогдлыг талаар? Зүүм программ нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн уулзалтын программ бөгөөд энэхүү программ нь хэрэглэгч хэрэглэхэд хялбар, заавал нэвтэрч орох, бүртгэл үүсгэж хэрэглэгч болох шаардлагагүй. Шүүхээс өгсөн уулзалтын дугаар болон нууц үгийг хийж нэвтрээд шууд холбогдох боломжтой. Өөрөөр хэлбэл заавал тусгай төхөөрөмж ашиглахгүйгээр өөрт байгаа гар утас, таблет, суурин компьютер, зөөврийн компьютер зэргийг ашиглан хэргийн оролцогч шүүх хуралдаанд оролцох, гэрчийн мэдүүлэг өгөх боломжтой юм.
Энэхүү программыг ашиглан шүүхэд онлайнаар оролцох зааврыг иргэдэд хэрхэн өгч байгаа вэ. Тус программын зааврыг видео бичлэг, баннер маягаар гаргаж, өөрийн шүүхийн тамгын газрын "Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн тамгын газар” фэйсбүүк хуудас болон шүүхийн www.kharkhorincourt.gov.mn хаягаар хүргэж байна. Мөн холбогдох хэргийн оролцогч нарт тухай бүрт нь гар утсаар нэг бүрчлэн зааврыг өгч холбогддог. Мөн иргэд Зүүм программыг ашиглан гэрээсээ болон байгаа газраасаа шүүх хуралдаанд оролцохдоо дараах зүйлсийг анхаарах шаардлагатай. - Холбогдох гэж буй иргэний интернет 1.5мб болон түүнээс дээш хурдтай, тасалдахгүй, сүлжээ унахгүй байх.
Ярилцлага өгсөнд баярлалаа. Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Ж.Мөнхтуяа
Бусад |