Нүүр хуудас > Мэдээлэл > Иргэдийн төлөөлөгч нартай уулзалт, ярилцлага хийлээ

Иргэдийн төлөөлөгч нартай уулзалт, ярилцлага хийлээ


12-06-2020, 10:34. Зохиогч: admin

Тус шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр 2020 онд нийт 77 иргэн сонгогдсоноос Хархорин сумын 48 иргэн байна. Эдгээр иргэдээс онц байдал зарласан цаг үеийн нөхцөл байдлыг харгалзан 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 4 иргэдийн төлөөлөгч урьж сургалт, уулзалтыг зохион байгуулсан.

http://www.kharkhorincourt.gov.mn/file2020/medee/06-11.JPG

 

Уулзалтын үеэр иргэдийн төлөөлөгчийн эрх, үүрэг, тангараг өргөх ажиллагааны талаар ярилцан, иргэдийн төлөөлөгч нарт гарын авлага, тарааж өгөх материал, ил захидал зэргийг гардуулсан юм.

Мөн цаашид сонгогдсон бүх иргэдийн төлөөлөгч нарт гарын авлага, ил захидал хүргүүлэхээр ажиллаж байна.

http://www.kharkhorincourt.gov.mn/file2020/medee/06-11-1.JPG
Мэдээлэл технологийн мэргэжилтэн Н.Мөнхнасан

Бусад