Нүүр хуудас > Мэдээлэл > Иргэдийн төлөөлөгч нартай уулзалт, ярилцлага хийлээ
Иргэдийн төлөөлөгч нартай уулзалт, ярилцлага хийлээ1-05-2020, 01:00. Зохиогч: admin |
Тус шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр 2020 онд нийт 77 иргэн сонгогдсоноос Хархорин сумын 48 иргэн байна. Эдгээр иргэдээс цаг үеийн нөхцөл байдлыг харгалзан 3 иргэдийн төлөөлөгч урьж сургалт, уулзалтыг зохион байгуулсан. Уулзалтын үеэр иргэдийн төлөөлөгчийн эрх, үүрэг, тангараг өргөх ажиллагааны талаар ярилцан, иргэдийн төлөөлөгч нарт гарын авлага, тарааж өгөх материал, ил захидал зэргийг гардуулсан юм. Мөн цаашид сонгогдсон бүх иргэдийн төлөөлөгч нарт гарын авлага, ил захидал хүргүүлэхээр ажиллаж байна.
ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
Бусад |