23-01-2019, 11:05   Хэсэг: шийдвэрлэсэн хэргийн тойм   Сэтгэгдэл: 0  

2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хооронд шийдвэрлэсэн эрүү, иргэний хэргийн тойм

Эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Бадамцэцэгт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Д.Бадамцэцэгт 1 жилийн хорих ялаар шийтгэсэн.


Иргэний шүүх хуралдаанаар:

 

1. "Арцат трейд” ХХК-ий нэхэмжлэлтэй Хужирт сумын ЕБС-д холбогдох "2.430.160 төгрөг гаргуулах” тухай хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Хаан банкны нэхэмжлэлтэй С.Энхсайхан, Д.Шинэбаяр нарт холбогдох "Зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 2.062.793 төгрөг 02 мөнгө гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

3. "Төмөр трейд” ХХК-ий нэхэмжлэлтэй Ж.Мөнхзулд холбогдох "3.831.976 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

4. "Төмөр трейд” ХХК-ий нэхэмжлэлтэй Д.Долгормаад холбогдох "3.438.319 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

5. Н.Сүрэнхорлоогийн хүсэлттэй "Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийн шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэв.

6. Д.Мягмарсүрэнгийны хүсэлттэй "Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийн шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэв.

7. Ч.Чинбаатарын хүсэлттэй "Байрны өмчлөгч мөн болохоор тогтоолгох” тухай иргэний хэргийн шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэв.

8. Хаан банкны нэхэмжлэлтэй Э.Очирт холбогдох "Зээлийн цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 3.614.270 төгрөг 41 мөнгө гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.


 

 

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүх

Нийтэлсэн admin   Үзсэн: 659   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст