Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгчдийн салбар хорооноос шүүхийн Тамгын газрын албан хаагчдын дунд нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, хамт олны эв нэгдлийг хангах зорилгоор шатар, даам, дардас, гар бөмбөгийн тэмцээнийг 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр зохион байгуулахаар зарласан билээ.
Нийт албан хаагчдын дунд зохион байгуулсан даамны тэмцээнд галч Г.Үүрдмандах, шатрын тэмцээнд мэдээлэл технологийн мэргэжилтэн Н.Мөнхнасан, дардасны тэмцээнд үйлчлэгч Д.Отгондэлгэр нар түрүүлсэн.
Гар бөмбөгийн тэмцээнд 3 баг болгож хувааснаас Д.Цэдэн ахлагчтай баг тамирчид нэгдүгээр байранд орсон.
Ерөнхий шүүгч Э.Дулмаа шагнал гардуулах ёслолын үеэр авъяас чадвар, авхаалж самбаа, оюун ухаанаа дайчлан оролцсон албан хаагч нартаа баяр хүргэж, цаашдын ажил амьдралд нь сайн сайхныг хүссэн юм.