Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн захиргааны албан хаагчдын дунд шүүхийн Тамгын газрын дэргэдэх ёс зүйн хорооноос соён гэгээрүүлэх ажлын хүрээнд 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр "Алтан хонх” тэмцээнийг зохион байгууллаа.
Тэмцээнд мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Ц.Хонгорзул тэргүүн байр эзэлсэн бол архив бичиг хэргийн эрхлэгч Б.Бат-Ирээдүй, шүүгчийн туслах Б.Хулангоо нар удаах байранд орсон.
Ёс зүйн хорооны дарга Д.Цэдэн: Шүүхийн захиргааны албан хаагч нарыг найрсаг байж, нэг нэгнийгээ хүндлэх, хүндэтгэлтэй хандаж байх уриалга гаргалаа.
Мөн тус шүүхийн Тамгын газрын дэргэдэх ёс зүйн хорооны санаачлагаар 2017 оны 06 дугаар сарын 20-ний өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүртэл "Ёс зүйн аян” зарлалаа. Аяны дүнг 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдөр шалгаруулах болно.