Нүүр хуудас > Мэдээлэл > Ёс зүйн соён гэгээрүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрөөс . . .
Ёс зүйн соён гэгээрүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрөөс . . .16-06-2017, 17:30. Зохиогч: admin |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын дэргэдэх ёс зүйн хорооноос сургалт, соён гэгээрүүлэх ажлын төлөвлөгөө батлан ажиллаж байна. Төлөвлөгөөний дагуу албан хаагч нарын ёс зүйг дээшлүүлэх, найрсаг харилцааг бий болгох зорилгоор 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр ёс зүйн хорооны гишүүн, мэдээлэл технологийн мэргэжилтэн Н.Мөнхнасан "Албан хаагчийн ёс зүй” сэдвээр сургалт зохион байгууллаа. Сургалтаар Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэм, Шүүхийн ажилтны ёс зүйн дүрэм, Шүүхийн захиргааны ажилтны ажлын байранд дагаж мөрдөх харилцаа хандлагын нийтлэг журам, тус шүүхийн Тамгын газрын даргын 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 43 дугаартай тушаалаар батлагдсан "Үйлчилгээний стандарт” сэдвүүдээр харилцан ярилцлаа. Сургалтанд хамрагдсан албан хаагч нар өдөр тутмын үйл ажиллагаандаа ёс зүйн дүрэм, журмуудыг мөрдөж ажилладаг ч анхаарах зарим нэг асуудлууд байгаа бөгөөд дүрэм журмуудыг сайтар судлан харилцан ярилцаж, бие биенээсээ суралцсан үр дүнтэй сургалт болов. Өнгө үзэмжээ сайжруулсан шүүхийн захиргааны албан хаагч нар ч хувцаслалт, харилцаандаа анхаарч, шүүх бүрэн үйлчилгээний байгууллага байх ёстой талаар сургалтын үеэр дурдсан юм. Сургалтанд хамрагдсан албан хаагчдын ирцийг бүртгэж, соёлтой, найрсаг харилцаатай байхыг уриалсан юм. Ёс зүйн хорооноос сургалт, соён гэгээрүүлэх ажлын төлөвлөгөөний дагуу 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр тус шүүхийн Тамгын газрын албан хаагч нарын дунд "Алтан хонх” тэмцээнийг зохион байгуулахаар боллоо.
Бусад |