Шүүхийн захиргааны ажилтнуудыг ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, холбогдох журам, дүрмийн талаар мэдээлэл өгөх, судлуулах зорилгоор "Төрийн албан хаагчийн болон шүүхийн захиргааны ажилтны ёс зүйн хэм хэмжээ, холбогдох журам" сэдвийн хүрээнд шүүхийн захиргааны ажилтнуудын дунд "АХА” танин мэдэхүйн тэмцээнд зохион байгууллаа.
Тус тэмцээний асуултын агуулгад Шүүхийн захиргааны тухай хууль, Шүүхийн ажилтны ёс зүйн дүрэм, Шүүхийн захиргааны ажилтны ажлын байранд дагаж мөрдөх харилцаа, хандлагын нийтлэг журам зэрэг шүүхийн захиргааны ажилтнуудын заавал мэдвэл зохих дүрэм, журмыг тусгасан нь тэдний эрх зүйн мэдлэгийг ахиулах, ёс зүйн холбогдолтой хууль, журмыг сурталчлан таниулсан ач холбогдолтой ажил болж Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Ц.Хонгорзул 1 дүгээр байранд шалгарсан тул "Өргөмжлөл”, дурсгалын зүйл хадгалуулав.