Нүүр хуудас > Мэдээлэл > Үзүүлэх шүүх хуралдаан зохион байгуулав

Үзүүлэх шүүх хуралдаан зохион байгуулав


31-01-2017, 09:39. Зохиогч: admin

 Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан даргалж, бүрэлдэхүүнд шүүгч Б.Сарантуяа, шүүгч Ц.Дагиймаа нар оролцон эрүүгийн шүүх хуралдааны танхимд 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 10 цагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Доржсүрэн нарт  холбогдох эрүүгийн 201412010081 дугаартай хэргийн шүүх хуралдааныг үзүүлэх шүүх хуралдааны хэлбэрээр зохион байгуулж, хянан хэлэлцэв. Онц хүнд гэмт хэрэгт хамаарах тус шүүх хуралдаанд цагдаагийн шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтэс хүч нэмэгдүүлсэн хамгаалалт авч ажиллаа. 

 http://kharkhorincourt.gov.mn/file2017/7-2.jpg

 

Тус шүүх хуралдаанд Хархорин сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч, хэрэг бүртгэгч нар, Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Алимаа, Ч.Энхжаргал, прокурорын туслах Х.Брекбол нар оролцож шүүх хуралдааны процесс дараалал, хэрэгт авагдсан нотлох баримтыг шүүх хуралдаанд шинжлэн судлах процесс, цаашид хэрэг мөрдөн байцаах болон нотлох баримт бүрдүүлэхдээ анхаарах асуудалд дүгнэлт хийлээ.

 

http://kharkhorincourt.gov.mn/file2017/7-1.jpg


Бусад