30-03-2016, 15:10   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Иргэдийн төлөөлөгч нарт сургалт хийв

 http://kharkhorincourt.gov.mn/file2016/12-1.JPG

Өвөрхангай аймгийн Хархорин дахь Сум дундын шүүхийн иргэдийн иргэдийн төлөөлөгчөөр 2016 онд 71 иргэн сонгогдсон бөгөөд Хархорин суманд оршин суудаг 13 иргэнд "Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль”, "Иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах, ажиллуулах журам”, "Иргэдийн төлөөлөгчдийн нэгдсэн програм”, иргэдийн төлөөлөгчийн бүртгэлийн талаар болоод шүүхийн бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагааны талаар тус шүүхийн Тамгын газрын дарга Д.Ганбат, ерөнхий шүүгчийн туслах Г.Гандөш мэдээлэл өгч сургалт зохион байгууллаа.

 

 http://kharkhorincourt.gov.mn/file2016/12-2.JPG

Тус сургалтад хамрагдсан иргэдийн төлөөлөгч нарт гарын авлага материал тараан өгч тэдний сонирхсон асуултад хариулт өглөө. Мөн Өвөрхангай аймгийн сумдад амьдардаг, шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэдэд Сумын засаг даргын Тамгын газраар дамжуулан гарын авлага материалыг хүргүүлж иргэдийн төлөөлөгч нарын оршин суугаа хаяг, утасны дугаарыг шинээр гаргуулан авч, иргэдийн төлөөлөгч нарыг шүүх хуралдаанд оролцуулах боломжийг бүрдүүлэх талаар сумдын засаг даргын Тамгын газартай хамтран ажиллаж байна.

http://kharkhorincourt.gov.mn/file2016/12-3.JPG


Нийтэлсэн admin   Үзсэн: 1062   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст