Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны сургалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу шүүгчийн туслах Ж.Мөнхтуяа "Иргэний хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал” сэдэвт сургалтыг амжилттай зохион байгууллаа. Сургалтанд тус шүүхийн шүүгчийн туслахууд, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар, бичиг хүргэгч, захиргааны бусад ажилчид хамрагдлаа.
Уг сургалтын үеэр Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр дагаж мөрдөх болсон нийтлэг аргачлалын талаар харилцан ярилцлаа.