Нүүр хуудас > Мэдээлэл > Шүүгчдэд зориулсан “Шинэ хууль тогтоомжийн сургалт” амжилттай явагдлаа

Шүүгчдэд зориулсан “Шинэ хууль тогтоомжийн сургалт” амжилттай явагдлаа


7-05-2015, 11:49. Зохиогч: admin

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс УИХ-ын 2014 оны намрын чуулганаар батлагдсан хууль тогтоомжийн зохицуулах харилцаа, онцлогийн талаар ерөнхий мэдээлэл өгөх зорилгоор шүүгчдэд зориулан "Шинэ хууль тогтоомжийн сургалтыг” 2015 оны 4 дүгээр сарын 27-оос 5 дугаар сарын 6-ны өдрүүдэд нийт 10 ээлжээр онлайн болон танхимын хэлбэрээр зохион байгуулж эрүү, иргэн, захиргааны анхан болон давж заалдах шатны шүүхийн 300 гаруй шүүгч хамрагдлаа.

Сургалт нь шүүгчдэд УИХ-ын хууль тогтоомжийн талаар мэдлэг олгох, шүүгчид УИХ-д өргөн барьсан хууль тогтоомжийн төсөлтэй танилцан төслийг боловсронгуй болгох талаар санал өгөх нөхцөл боломжийг бүрдүүлэхэд чиглэгдсэн юм.

 

 



Бусад