Нүүр хуудас > Мэдээлэл > Тахарын албаны алба хаагчдад зориулсан сургалт зохион байгуулагдлаа

Тахарын албаны алба хаагчдад зориулсан сургалт зохион байгуулагдлаа


30-03-2015, 10:11. Зохиогч: admin

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс санаачлан 2015 оны 3 дугаар сарын 28-ны өдөр зохион байгуулсан энэхүү сургалт нь Тахарын ерөнхий газартай хамтран хэрэгжүүлж байгаа 3 дахь удаагийн сургалт бөгөөд 10 дугаар тойрог, нийслэлийн тахарын албаны 80 гаруй алба хаагчид хамрагдсан байна. 

Сургалтыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Монгол Улсын гавъяат хуульч, Хууль зүйн ухааны доктор Л.Бямбаа, Шүүхийн захиргааны удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Энхбаяр, дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн Тамгын газрын дарга Д.Болор нар шүүх, шүүгчийн аюулгүй байдал, шүүхийн зохион байгуулалт, шүүхийн тухай багц хууль, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс баталсан холбогдох дүрэм, журмын талаар сургалт явууллаа.





Шүүхийн захиргааны удирдлагын газар


Бусад