30-03-2015, 10:33   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Сум дундын 18 дугаар шүүхийн 2015 оны 1 дүгээр улирлын шүүн таслах ажлын дүн, мэдээ

 

 http://kharkhorincourt.gov.mn/file2015/26-1.jpg

2015.03.20Хархорин сум

 

Сум дундын 18 дугааршүүхийн шүүн таслах ажиллагааны 2015 оны 1 дүгээр улирлын тайланг 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөр тасалбар болгож, нэгтгэн, дүнг гаргалаа.

 

Тус шүүх 2015 оны 1 дүгээр улиралд буюу 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2015 оны 03 дугаар сарын 19-нийөдрийн байдлаар Хархорин сумын сум дундын прокурорын газраас нийт 32 /өмнөх онын үлдэгдэл 8/ нийт 40 эрүүгийн хэрэг хүлээн авсан байна.

 

Дээрх шийдвэрлэсэн эрүүгийн хэргийг зүйл анги тус бүрээр нь авч үзвэл бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг 3 буюу 9,3 хувь, хүчиндэх 1 буюу 3,1 хувь, бусдын эд хөрөнгийг хулгайлах 5 буюу 16,5 хувь, танхайрах гэмт хэрэг 2 буюу 6,2 хувь, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 4 буюу 12,5 хувь, бусад гэмт хэрэг 15 буюу 46,8 хувийг тус тус эзэлж байна.

 

Ял шийтгүүлсэн бүгд хүн 36 бөгөөд хорих ял оногдуулсан 27, үүнээс биечлэн 15, тэнссэн 12 байна. Торгох ял 6, албадан ажил хийлгэх ялаар 2, баривчлах ялаар 1 тус тус шийтгэгдсэн байна. Одоогоор тус шүүх нь 6 эрүүгийн хэргийн үлдэгдэлтэй байна.

 

Ялаас хугацааны өмнө тэнссэн суллах тухай 45, хорих ял эдлэх дэглэмийг хүндрүүлэх тухай 7 материалыг хүлээн авч шийдвэрлэсэн.

 

Сум дундын 18 дугаар шүүх 2015 оны 1 дүгээр улиралд буюу 2014 оны 12 сарын дугаар 15-ны өдрөөс 2015 оны 03 дугаар сарын 19-нийөдрийн байдлаар 143 нэхэмжлэл авсан бөгөөд үүнээс 13 нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.11, 65.1.3 дахь хэсэгт заасан үндэслэлүүдээр хүлээн авахаас татгалзсан байна. Иргэний хэргийн 47 үлдэгдэлтэй байна.

 

Шийдвэрлэсэн иргэний хэргийн 26 хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн бөгөөд энэ нь нийт шийдвэрлэсэн хэргийн 24 хувийг эзэлж байна.

 

Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хувьд цагдан хорьсон этгээд 8, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаас татгалзсан 12, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгасан 10 байна.

Захиргааны зөрчлийн арга хэмжээний 61 материалыг хүлээн авч шийдвэрлэсэн ба баривчлагдсан 57, торгуулийн арга хэмжээ авсан 4 /55000 төгрөг/ байна.

Өргөдөл гомдлын хувьд нийт 22-г хүлээн авч шийвэрлэсэн бөгөөд үүнээс 16 нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх буюу 72,7 хувийг эзэлж байна.

 

 

СУМ ДУНДЫН 18 ДУГААР ШҮҮХИЙН

МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА


Нийтэлсэн admin   Үзсэн: 1080   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст